2025 оны 4-р сарын 30-с Аэро Монголиа авиа компанийн нислэгүүдийг Amadeus GDS системээр захиалах боломжтой боллоо. Amadeus систем ашигладаг агентлагууд Аэро Монголиа авиа компанийн тариф, нислэгийн хуваарьт шууд хандаж, Amadeus системээр дамжуулан захиалга хийх боломжтой болсон нь үйлчлүүлэгчдэдээ илүү өргөн сонголт санал болгоход дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.